төрбилэгийн ирээдүй
Жүжигчин, найруулагч

Жүжигчин Т. Ирээдүй: Бид хоёрдугаар курстээ “Армата” продакшнаа байгуулсан
Жүжигчин Т. Ирээдүй нь сургуулиа төгсөж ч амжаагүй байхдаа аль хэдийн уран бүтээлүүд туурвиад тэр бүү хэл найзуудтайгаа хамт продакшнаа байгуулаад явж буй хөдөлмөрч залуу жүжигчин юм. Тэр Армата продакшны богино бичлэгүүдээрээ “хүмүүсийн гаргадаг алдаа, бодлогогүй үйлдлүүдийг хөгжилтэй байдлаар гаргаж, далд утгаараа энэ үйлдлээ болиорой” гэсэн санааг илэрхийлэхийг хичээдэг гэв.


