Ж. мөнхсайхан
Монгол Улсын Гавьяат Жүжигчин
Ж. Мөнхсайхан: ““Инээд гэдэг амьдралаас үүдэлтэй зүйл”.
Жүжигчин Ж.Мөнхсайхан: Багадаа тун ч сахилгагүй нэгэн байсан гэдэг. Хөлбөмбөг гэхээр л амиа тавьчих дөхдөг тэрбээр сургуулийнхаа жижүүр анги хийсэн өдрөө шавайгаа ханатал бөмбөг өшиглөдөг байж. Бүр хэн нэгний малгайг бөөрөнхийлөөд өшиглөөд бөмбөг болгон тоглодог байж. Ер нь бөмбөг болгож болох юугаар ч хамаагүй тоглодог байсан гэнэ.
Тэрбээр “Хошин жүжгийг урлагийн төрөл биш гэдэг хүмүүсийг эрс эсэргүүцдэг. Ирээд үз гэдэг үгийг хүмүүст хэлдэг. Үзээгүй, мэдээгүй, энэ урлагийн талаар ямар ч мэдлэггүй байж ам мэдэн ярих нь утгагүй. “