батцэнгэлийн одончимэг

Жүжигчин

  • Овог нэр: Батцэнгэлийн Одончимэг
  • Төрсөн он: 1985-07-03
  • Жил, орд: Үхэр жилтэй, Мэлхийн орд
  • Төгссөн сургууль: СУИС, Урлагийн Академийн Их Сургууль (АНУ)
  • Боловсрол: Түүний өвөө нь Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Осор, аав нь төрийн уран дархан О.Батцэнгэл, авга ах нь Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, үеэл Б.Тамир гээд түүний гэр бүлийнхэн бараг бүгд урлагийн хүмүүс. СУИС- ийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. УДЭТ-т 2009 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Тайзнаа гарсан хамгийн анхны дүр нь “Алтантүлхүүр” жүжгийн Брутино.
    Театрт ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн бүхий л жүжигт гол болон туслах дүрд ажилласан. Тэдгээрээс онцолж дурдвал, “Яаж амьдрах юм” жүжгийн Кира, ”Сарны цагаан хус” жүжгийн шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан” жүжгийн Навчаа, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаа, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Сэрчмаа. 

Жүжигчин Б. Одончимэг: “зарим зохиолыг уншаад, эрэгтэй болоод төрчихгүй яав даа гэж харамсаж байсан удаа бий юм.