цэгмидийн төмөрхуяг
Жүжигчин
Ц. Төмөрхуяг: ” БУСДЫН ЗҮРХЭЭР НААДАХГҮЙ ЮМ БОЛ ЧИ ЖҮЖИГЧИН БАЙГААД ХЭРЭГГҮЙ”
Жүжигчин Ц. Төмөрхуяг: “Би 1984 онд сургуулиа дөнгөж төгссөн залуухан хүүхэд театрт ороод ажиллаж эхэлсэн. Гайхалтай жүжигчдийг төрүүлдэг, гайхалтай ур чадварыг сойдог, сорьдог газар театр юм шүү дээ. Би театраас л бүтээгдэхүүн болж гарсан. Хэн дуртай хүн театрт ороод тоглоод байдаггүй. Хүчтэй, чадалтай, бяртай хоолойтой цар хүрээтэй тийм хүн яг үнэндээ театрт ажилладаг. Нүсэр том зүйл шүү дээ, Кино бол яахав, монтажаар аргалаад л гаргана. Театрт бол хүн нас барлаа гэхэд орлуулах ямар ч арга байхгүй. Кинонд өөр орлуулах хүн авч ирээд л тоглуулж болно. Тэр хүнтэйгээ хамт оршуулагдаж байдаг нь театрын онцлог юм. Жинхэнэ амьд харилцаа, жинхэнэ аатай хүний л ажилладаг газар. Сэтгэлгээний асар өндөр бяртай хүний хийдэг ажил”.