санжаагийн өлзийхүү
Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Жүжигчин с. өлзийхүү:
“ АЖИГЛАЛТ БОЛ ДҮРИЙН СУДАЛГААНЫ ЧУХАЛ ХЭСЭГ НЬ ЮМ“
Жүжигчин С. Өлзийхүү: Анагаахын дунд сургуульд хоёр жил суралцаад, Улсын клиникийн I Төв эмнэлэгт ажлын гараагаа эхэлсэн. Сэхээн амьдруулах тасагт хоёр жил ажилласныхаа дараа жүжигчнээр суралцаж байлаа. Миний анхны хамт олон учраас ч тэр үү, Улсын клиникийн төв эмнэлгийнхэндээ их хайртай. Энд л “Ажлыг ингэж хийх ёстой юм байна” гэдэг хариуцлага, ухамсарыг өөртөө суулгаж авч байлаа. Дараа нь СУИС-д орсон чинь хэр баргийн бэрхшээлийг тоохгүй байгаа юм. Яагаад гэхээр, өмнө нь түүнээс хэцүү ажил хийж үзсэн хүнд тэр бэрхшээл харьцангуй гайгүй санагддаг байлаа. Мэдээж, огт мэдэхгүй салбарт ороход хэцүү зүйл байлгүй л яахав. Гэхдээ өөрөө түүндээ сонирхолтой учраас хэцүү бүхэн нь хүртэл гоё санагддаг байсан.





