гомбын золбоот

Монгол Улсын Гавьяат жүжигчин

  • Овог нэр: Гомбын Золбоот
  • Төрсөн он: 1967 оны 3-р сарын 27
  • Жил, орд:Хонь жилтэй Хонины орд
  • Төгссөн сургууль: 1989 онд УБДС кино, драмын анги
  • Мэргэжил: Жүжигчин
  • Гавьяа шагнал: Монгол Улсын Гавьяат жүжигчин 
  • Уран бүтээл: 1989-1997 онуудад Армийн драмын театрт жүжигчин байсан. Анхны театрын дүр нь Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн өвгөний идэр насны дүрийг бүтээж байжээ. Анхны дэлгэцийн дүр бол мөн Б.Лхагвасүрэнгийн “Бүлээн нурам” кинонд тоглосон байна.
    2000 оноос хошин урлагт орж “Өнгөт инээд” хоин шогийн хамтлагт ажилласан байна.Тэрбээр дээд сургууль төгссөнөөс хойш 80 гаруй уран сайхны кинонд, 21 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолтод гол болон тууслах дүр бүтээжээ. 

Г. Золбоот: “Хонь жилтэй, хонь ордтой, хонь цагт төрсөн хүнд уур уцаар гэж байдаггүй юм. “