Найруулагч Б.Батдэлгэр

Найруулагч /МУСТА/

  • Овог нэр: Бямбасүрэнгийн Батдэлгэр
  • Төрсөн он сар өдөр: 1987
  • Уран бүтээл: 2010-2013 онд “Монгол туургатан” театрт туслах найруулагч, 2013-2014 онд “Ойрад” театр, 2014-2018 онд Архангай аймгийн хөгжимт драмын театрт ерөнхий найруулагч, 2019-2023 онд “ПроМиксФилм”-ийн зохиолч, найруулагчаар ажилласан туршлагатай бөгөөд 2023 оноос “Аранжин пикчерс”-д зохиолч, найруулагчаар ажиллаж байна. “Турандот”, “Ромео, Жульетта” зэрэг сонгодог жүжигт дүр бүтээж, тайз, дэлгэцийн цөөнгүй бүтээлийн зохиолч, найруулагчаар ажилласан. “Сорил” (2022) кино нь Бучеоны олон улсын уран зөгнөлт кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан. 2023 онд “Шар гэгээ” УСК-оор “Улаанбаатар” олон улсын кино урлагийн наадмын Монгол кино уралдаант хэсэгт “Шилдэг зохиолч” шагнал, “Мөнгөн мод” наадмын “Шилдэг дэлгэцийн бүтээл” шагналыг тус тус авсан. ТАТАР/2025/, ЗАДЛААГҮЙ ЗАХИА /2026/01/15-нд кино театрт нээлтээ хийсэн/ гэх мэт томоохон уран бүтээлүүдийн ерөнхий найруулагчаар ажилласан

Б. Батдэлгэр: Монгол найруулагч ямар байх ёстойг суралцахын тулд хөдөөгүүр 10 жил туршлага хуримтлуулсан”