баатарын ганчулуун
Жүжигчин
Жүжигчин ганчулуун багаасаа л урлагт хайртай байжээ
Тэрээр бага насандаа цэцэрлэгт явахгүйгээр Баянхонгор аймгийнхаа “Тэмүүжин” театрт орж, сургуулиа төгстлөө явжээ. Тэр цагаас эхлэн урлагт хайртай болж шууд л СУИС-т шалгалт өгч тэнцээд төгсөнгүүтээ найзуудтайгаа нийлж 2008 онд Фантастик продакшныг үүсгэн байгуулжээ. Мөн тэрээр давхар найруулагч хийдэг бөгөөд түүний бие даан найруулсан кинонуудын нэг нь “Параллель ертөнц” УСК. Найруулагч мэргэжлийнхээ талаар нэгэн ярилцлагандаа: ” Гэхдээ би найруулагч мэргэжилтэй биш. Манай ангид найруулагчийн сонгон ордог байсан. Төгсөхөд ангийн багш найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багш диплом дээр жүжигчин, найруулагч гэж давхар бичиж өгсөн юм” хэмээжээ.Жүжигчин Ганчулуун 2023 онд үзэсгэлэнт гэргийтэйгээ хуримаа хийсэн ба 2 сайхан хүүхэдтэй.