Сугарын Болд-Эрдэнэ
Жүжигчин, УДЭТ-ийн уран бүтээлийн хэлтсийн дарга

Жүжигчин болд-эрдэнэ мэргэжилдээ хайртай.
Жүжигчин Болд-Эрдэнэ жүжигчний мэргэжил эзэмшснээсээ хойш 80 гаруй жүжиг, 40-өөд кино мөн 2 цомог гаргасан байна. “Тэрээр хэлэхдээ жүжигчний мэргэжил маш сайхан мэргэжил. Юу нь сайхан бэ гэхээр өнөөдөр би хаан ч болно, харц ч болно. Их сонирхолтой хүн судлахуй шүү дээ” гэжээ. Тэрээр эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдардаг ба амьдрал дээр их энгийн хүн. Түүний IDOL нь Tom Hanks. “Жүжигчин хүн хувь чанараа, ажил амьдралаа бүрэн нээсэн, хүн бүхэнд ном шиг уншигддаг байх утгагүй. Тэр ч бүү хэл жүжигчин хүн тайзан дээр бүтээж байгаа дүрээ хүртэл нууцлаг үлдээх ёстой гэж би үздэг” гэж нэгэн ярилцлагандаа өгүүлжээ. Түүний өссөн гэр бүл тэр чигтээ урлагаар амьсгаласан ба түүний аав С.Сугар театрын найруулагч, багш, “Урлагийн гавьяат зүтгэлтэн хүн” байжээ. Эгч С.Болормаа “СУИС-багш, доктор”, ээж нь жүжигчин, ах нь хөгжимчин. Жүжигчин Болд-Эрдэний авьяаслаг, хөдөлмөрч байдлыг улс үнэлж 2021 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” цолоор шагнасан юм.