бямбын ариунцэцэг
Жүжигчин

Б. Ариунцэцэг: “олны танил боллоо гээд надад өөрчлөгдсөн зүйл байдаггүй”
Жүжигчин Б. Ариунцэцэг нь Монголын кино, тайзны урлагт амжилттай ажиллаж байгаа авьяаслаг жүжигчин юм. Тэрбээр 2013 оноос хойш өнөөг хүртэл Эмоци продакшны тайз дэлгэцийн уран бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг бүтээж байна. Хамгийн сүүлд Эмоци продакшны 10 жилийн ойд зориулан бүтээсэн “НЭГЭН ЗУНЫ ЦЭЦЭГ” эмгэнэлт драмын жүжиг бол түүний драмын жүжигт бүтээсэн анхны гол дүрийн уран бүтээл байв.
Тэрбээр багаасаа цэнгээнт бүжиг бүжиглэдэг, маш завгүй, нийгмийн идэвхитэй, урлаг спортод дуртай охин байжээ.





