жамсранжавын оюундарь
Жүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин
Жүжигчин ж. оюундарь: ТЕАТР МИНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР
Ж. Оюундарь: “Унгарт эмчийн сургууль авсан ч яваагүй. Заавал жүжигчин болно гээд. Тэгээд театрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Нэг ажиллаад эхэлсэн л бол заавал гурван жил ажиллаж байж л шалгалтанд ордог. Тэгээд л шалгалт өгсөн дөө. Хошин урлагт нэг хэсэг хүчээ үзсэн. Бид анхны үүсгэн байгуулагч гэдэг шиг “Өнгөт инээд”-ийг анх манай ангийн хүүхдүүд байгуулж байсан юм. “Х-ТҮЦ”, “17 Чингэлэг инээд” гэх мэт бүх газарт нь бид очиж тоглодог байсан. Дараа нь театрт байхдаа студиуд дээр тоглоод эхлэхэд бэрхшээлүүд их гарч байсан л даа. Жишээ нь бүгд орой тоглолттой.Энд тоглолт дууслаа, нөгөө тоглолт руугаа хар хурдаараа очдог. Зарим үед бүр үзэгчдийг хүлээлгэдэг. Ингээд л үзэгчдийг хүлээлгээд байна гэж байхгүй болохоор тус тусын жүжигчидтэй болсон. Юм юмны үндэс суурь нь болж өгдөг учраас би драмаа барьж авъя гэж шийдэн энэ чиглэлээрээ явсан даа”