Нүүр / Aranjin Pictures / СОРИЛ

СЭТГЭЛЗҮЙН ТРИЛЛЕР

СОРИЛ

Шөнөөр хичээллэдэг нууцлаг сургууль. Төгсөхийн төлөө бүхнийг хийхээр шийдсэн оюутнууд хэний ч санаанд оромгүй нууцтай тулгарна.

Он 2022Төрөл Сэтгэлзүйн триллерНээлт 2022 оны 11 дүгээр сарын 4 — бүх кино театраарСтуди Promixfilm · Young madness · RedPoint media · PromixSound production
СОРИЛ киноны постерSomedia Original

Агуулга

Юуны тухай кино вэ

Шөнөөр үйл ажиллагаа явуулдаг, хатуу дүрэмтэй нууцлагдмал сургуульд хүн бүр хүүхдээ сургахыг хүсдэг бөгөөд эцэг эхчүүд, хөрөнгө оруулагч нар тэднээс өндөр хүлээлттэй байдаг аж. Багш нар болон гэр бүлийн дарамт шахалтаар тусгаарлагдан сурч байгаа оюутнууд ямар ч хамаагүй аргаар энэ сургуулийг төгсөхөөр шийднэ. Гэвч энэ сургууль нь хэний ч санаанд оромгүй нууцыг агуулж байгааг оюутнууд өөрсдөө олж илрүүлэхээр шийддэг.

“Promixfilm”, “Young madness”, “RedPoint media”, “PromixSound production” студийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн, найруулагч Б.Батдэлгэрийн анхны бүтээл “Сорил” уран сайхны кино 2022 оны 11 сарын 4-ний өдөр бүх кино театруудаар нээлтээ хийсэн.

“Сорил” кино төслийн ажил 2021 оноос эхлээд тухайн оны тавдугаар сард зураг авалтаа хийж, 130 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ.

Энэхүү кинонд олны танил жүжигчдийн хүүхдүүд тоглосон гэдгээрээ бас сонирхолтой — жүжигчин СТА С.Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэ, жүжигчин, найруулагч Ё.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын хүү Х.Сумъяадорж, найруулагч МУСТА Б.Гарамхандын хүү Г.Дөлгөөн-Эрдэнэ, залуу авьяаслаг жүжигчин М.Бат-Эрэн, Т.Ирээдүй нар гол болон туслах дүр дээр ажилласан.

Уран бүтээлч баг

Хэн бүтээсэн бэ

Найруулагч
Б.Батдэлгэр
Эх зохиол
Б.Батдэлгэр
Кино зохиол хөгжүүлэлт
Б.Гарамханд
Ерөнхий продюсер
МУСТА Л.Цэрэнтогтох (PromixSound production)
Продюсер
Н.Цогтбаяр (“Film bridge”)
Гүйцэтгэх продюсер
Л.Оюунсүрэн (PromixFilm)
2-р найруулагч
МУСТА Д.Бямбацогт
1-р найруулагч
Э.Жамъянсүрэн
Талбайн найруулагч
Б.Оюунчимэг
Киноны зураач
МУСТА Н.Болор-Эрдэнэ
Зургийн дарга
МУСТА Б.Чинзориг
Дууны найруулагч
МУСТА Л.Цэрэнтогтох
Гэрэлтүүлэгч
МУСТА Ч.Төгөлдөр
Хөгжмийн зохиолч
Б.Санчир
Стилист
Г.Хорол-Энх
Нүүр хувиргагч
Ц.Лхагвацэцэг
Эвлүүлэгч
Б.Ундрахбаяр
Өнгө шүүлт
Т.Анхтамир
Графикч
Ш.Тансаг
Продакшн менежер
А.Нарангарвуу

Дэлгэцэн дээр

Трейлер, богино хэсгүүд

“Сорил” — албан ёсны трейлер

Кадрууд

Киноны гэрэл зураг

«СОРИЛ»-г SoMedia-гаас үзээрэй

Албан ёсны эрхтэй, дуу дүрсний өндөр чанартай. Апп-аа татаад хаанаас ч үзнэ.